Saturday, September 18, 2010

Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалтанд урьж байна

2010 оны 11 дүгээр сард Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болох Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалтад оролцохыг нягтлан бодогч, санхүүч та бүхэндээ уриалж байна.
Энэхүү түүхэн чухал үйл явдалд оролцох эрхэм төлөөлөгч
та хэрэв:
  1. Зөвхөн хуралд оролцож, Куала Лумпур хотоор аялах бол 2900 ам.доллар (2 талын онгоцны тийзний үнэ, хурлын хураамж, Куала Лумпурт 5 хоног болон Бээжинд нэг хоног байрлах зочид буудлын хөлс, Куала Лумпур хотын аялал)  
  2. Куала Лумпур-Сингапур гэсэн хосолмол маршрутаар аялах бол 3300 ам.доллар (2 талын онгоцны тийзний үнэ, хурлын хураамж, Куала Лумпурт 5 хоног, Сингапур болон Бээжинд нэг хоног байрлах зочид буудлын хөлс, Куала Лумпур болон Сингапурын аялал)-ыг төлж, дээрх түүхэн үйл явдлыг нүдээр үзэхийн ялдамд Малайз, Сингапур оронтой танилцах боломжтой юм.
Чуулга уулзалтын дэлгэрэнгүйг сүүлийн хувилбараар үзэж танилцана уу. [Татаж авах]
*** [Төлөөлөгчдийн анкет]

No comments:

Post a Comment