Saturday, September 18, 2010

Аж ахуй нэгжүүд бүртгэл тооцоогоо акруель сууриар хөтлөнө

Албан татвар төлөгч нь тухайн татварын жилд олсон орлого, зардлаа зөв тайлагнахын тул нийтээр зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад үндэслэн нягтлан бодох бүртгэлийн акруель сууриар хөтөлж санхүүгийн болон татварын тайлан гаргана.    

      Акруель суурьт нягтлан бодох бүртгэлийн арга нь мөнгө төлөгдсөн эсэхээс үл хамааран орлогыг олсон үед нь орлогод тооцох, зардлыг  гаргасан  үед нь  зардалд тооцох арга юм.

Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалтанд урьж байна

2010 оны 11 дүгээр сард Малайзын нийслэл Куала Лумпур хотноо болох Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалтад оролцохыг нягтлан бодогч, санхүүч та бүхэндээ уриалж байна.
Энэхүү түүхэн чухал үйл явдалд оролцох эрхэм төлөөлөгч
та хэрэв:
  1. Зөвхөн хуралд оролцож, Куала Лумпур хотоор аялах бол 2900 ам.доллар (2 талын онгоцны тийзний үнэ, хурлын хураамж, Куала Лумпурт 5 хоног болон Бээжинд нэг хоног байрлах зочид буудлын хөлс, Куала Лумпур хотын аялал)  
  2. Куала Лумпур-Сингапур гэсэн хосолмол маршрутаар аялах бол 3300 ам.доллар (2 талын онгоцны тийзний үнэ, хурлын хураамж, Куала Лумпурт 5 хоног, Сингапур болон Бээжинд нэг хоног байрлах зочид буудлын хөлс, Куала Лумпур болон Сингапурын аялал)-ыг төлж, дээрх түүхэн үйл явдлыг нүдээр үзэхийн ялдамд Малайз, Сингапур оронтой танилцах боломжтой юм.
Чуулга уулзалтын дэлгэрэнгүйг сүүлийн хувилбараар үзэж танилцана уу. [Татаж авах]
*** [Төлөөлөгчдийн анкет]

Мөнгөний менежмент сайжруулах аргууд

  1. Хүүхдүүдэдээ багаас нь мөнгөтэй хэрхэн харилцах  талаар зааж сургаж байх хэрэгтэй. Хүүхэд өөрийн гэсэн зарцуулах их мөнгөгүй ч гэсэн мөнгөтэй холбоотой тоглоомуудаар тоглуул.  Хүүхдүүдэдээ их биш, өөрөө зарцуулах мөнгийг өгч байх нь чухал ач холбогдолтой.
  2. Өөрийн хувийн төсвийн хяналтыг бий болго. Хэдий хэмжээний мөнгө олж, хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулж байгаа нарийвчлан цаасан дээр буулгаж бич.

Saturday, September 11, 2010

Блог тухай

Блогоороо  өөрийнхөө санхүүгийн талаарх мэддэг бүхнээ та нартайгаа хуваалцахыг хичээнэ ээ

Блог нээлээ

Блог нээлээ. Надад блогтой болох таалагдаж байна. Ханьдаа баярлалаа