Зарлагаа хянах 7 арга


     
  1. Бэлэн мөнгө ашиглаТа бэлэн мөнгө ашиглаж байгаа тохиолдолд хичнээн төгрөг төлж байгаагаа сайтар мэдэж байх болно. Харин Дебит, Кредит картнууд хэрэглэхэд амар хэдий ч зарлагаа хянахад төвөгтэй байдаг. Та төдийлөн хэдэн төгрөг зарж байгаагаа анзаарахгүй. Банкууд картыг төлбөр тооцооны аюулгүй хэрэгсэл гэж зөвлөдөг ч үнэндээ бол худалдааг нэмэгдүүлэх бодлоготой байдаг юм шүү.
  2. Хэтэвчээ орхи Хэтэвчгүй явах нь мөнгө үрэхгүй байх хамгийн оновчтой арга. Мэдээж ямар нэг гэнэтийн зүйл тохиолдож магадгүй тул хэтэвчээ орхих нь сул талтай байж болно. Тиймээс хэтэвчиндэх мөнгөний хэмжээгээ хяна. Зөвхөн ойр зуурын хэрэглээний мөнгөө л авч яв.
  3.  Худалдаж авах гэж буй  зүйлээ үнэхээр хэрэгтэй эсэхийг нь бодолцож үз. Шинэ гарсан бараа бүтээгдэхүүн болгоныг худалдан авах нь утгагүй. Хэвийн ажиллагаатай утас байхад шинэ гарсан утсыг заавал худалдан авах шаардлага байна уу? Эцсийн үр дүн нь юу байх, ямар ашиг тусыг авчирахыг  сайтар бодож байж шийдвэр гаргаарай.
  4. Хэрэгцээгээ үе үе анзаар
    Бид нэг зүйлийг байнга худалдан авсаар түүнийгээ заавал авах ёстой мэтээр сэтгэдэг. Гэтэл тухайн зүйл нь үнэндээ чухал шаардлагатай хэрэгцээ байхаа больсон байдаг. Ингээд хэрэггүй зүйлсэд мөнгө зардаг. Тиймээс байнга авдаг зүйлсийнхээ жагсаалтыг үе үе анзаарч хар. Хэрэггүй зүйлс аваад байгаа юм биш биз.
  5. Худалдан авалтын мөн чанарыг ойлго.
    Бид юуны тулд худалдан авалтыг хийдэг вэ? Хэрэгцээгээ хангахын тулд. Гэтэл зарим хүмүүс энэ утгаа алдаж юм худалдан авах нь л утга учир болсон байх нь бий. Тэгээд хэрэгтэй зүйлс цуглуулсаар эцэстээ тэр их зүйлсийг багтаах том байшин сав хэрэг болдог. Тэгээд энэ байдал хэзээ ч дуусахгүй. Тэгхээр та хэрэгцээгээ хангахын тулд л худалдан авалт хийдэг гэдгээ санаарай.
  6. Стратегитай сэтгэ
    Зөвхөн тухайн зүйл танд хэрэгтэй эсэхийг бодож үзсэнээр бас таны худалдан авалт хийх процессыг зогсоож чадахгүй байж мэдэх юм. Тиймээс юм худалдан авахдаа тухайн зүйлийг дагаад гарч болох зарлагуудыг бодож үз. Жишээ нь машин авлаа гэхэд хадгалах газрын төлбөр, шатахууны төлбөр, засварын төлбөр гээд хамт олон зарлагууд гарна. Энэ бүхнийг тооцоод үзэхээр таны бодол аргагүй өөрчлөгдөх биз.
  7. Өөрөөсөө асуу
    Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн зүйл үнэхээр хэрэгэй юу, би үүнийг хэр ойрхон хэрэглэх вэ гэж өөрөөсөө асуу.  Ядахдаа ганц удаа өмсөх даашинзны оронд өдөр тутам өмсөх цамц сонгоорой.