Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж


Хэрэв та нийгмийн даатгалын тухай хуульд заасан болзол, журмын дагуу тэтгэмжийн даатгалд шимтгэл төлж даатгуулсан бол уг сангаас дор дурдсан тэтгэмжийг авах эрх эдэлнэ

ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ
Даатгуулагч эх та тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сарын хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн 6 сард нь дээрх шимтгэлийг тасралтгүй төлсөн тохиолдодд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг:
- Заавал даатгуулагч эхэд шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувь тооцож 4 сарын хугацаанд
- Сайн дураар даатгуулагч эхэд шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувь тооцож 4 сарын хугацаанд олгоно.
- Тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно
Анхаар:
Сайн дурын даатгуулагч болон ажил олгогч ньтэтгэмжийн тооцоог 28 хоногийн дотор харьяа аймаг сум, дуургийнхээ нийгмийн даатгалын хэлтэс (алба)-т өгч шалгуулан тооцоо хийнэ. Дээр   дурдсан  хугацаа   хэтэрсэн   тохиолдолд тэтгэмжийн даатгалын     сангаас тэтгэмжолгохгуй.
Бүрдүүлэх материал:
Нийгмийн даатгалын дэвтэр
Эмнэлгийн хуудас
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖ
Та дараах нехцелд хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж авах боломжтой.
Ердийн өвчнөөр өвчилж, эсвэл ахуйн осолд орж хөдөлмөрийн чадвараа тур алдахаас емне 3 сар буюу түүнээс дээш хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэлээ төлсөн.
Хүүхдээ жирэмсний 7 сар хүртэл хугацаанд тээж дутуу төрүүлсэн, эсвэл үр хөндүүлсэн.
Хүүхдээ жирэмсний 7 сар хуртэл хугацаанд тээж дутуу төрүүлсэн, эсвэл үр хөндүүлсэн.
Шимтгэл телж ажилласан жилТэтгэмж бодох хувь
5 хуртэлх жил50
5 — 14 жил55
15 ба түүнээс дээш жил75
Бүрдүүлэх материал:
Нийгмийн даатгалын дэвтэр
Эмнэлгийн хуудас
ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгуй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн евчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж 148,500 төгрөгийг олгоно. Харин даатгуулагч уйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан овчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгуйгээр олгоно.
Бүрдүүлэх материал:
Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр
Нас барсан даатгуулагчийн даатгалын дэвтэр
- Нас барсны гэрчилгээ
- Өргөдөл