Та ЭМД төлдөг бол дараах үйлчилгээнүүдийн авах эрхтэй



1. ЭМД-ын тухай хууль тогтоомжийг сурталчлах, даатгуулагчийг  шаардлагатай мэдээллээр хангах үйлчилгээ

  • Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үзэл баримтлал, үндсэн зарчим, ач холбогдол
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөлт
  • Даатгуулагч, даатгагчийн харилцаа
  • Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ, түүний төрөл
  • Эмчилгээний дээд хязгаар
  • Эмнэлгийн байгууллага, эмийн сан, даатгалын байгууллагын хоорондох эмчилгээний төлбөрийн харилцаа, төлбөрийн хэмжээ, хамтарсан төлбөр
  • Урамшуулал ба хариуцлагын тогтолцоо
2. Эрүүл мэндийн даатгалд хамруулах үйлчилгээ
  • Даатгалд хамрагдаж байгаа иргэдийг хүлээн авч, даатгуулагчийн төрлийг тогтоох
  • Даатгуулагчийн төрлийн дагуу төлбөл зохих шимтгэлийг ногдуулах
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нээх
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлөлтийн болон өөр газар шилжих тохиолдолд шилжих хөдөлгөөний  тэмдэглэл хөтлөх
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах
  • Баталгаажсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүлээлгэн өгөх
3. Хаяж үрэгдүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг  нөхөн олгох үйлчилгээ
  • Хаяж үрэгдүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг иргэн төв, орон нутгийн сонинд зарлуулж, хүчингүй болгох
  • Сонинд зарлуулж хүчингүй болгосон баримтыг харъяа нийгмийн даатгалын байгууллагад авчрах
  • Баримтыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүчингүй болсонд тооцох
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хаяж үрэгдүүлсэний төлбөрийг ногдуулах
  • Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шинээр олгох
  • Шинээр олгосон гэрчилгээнд шимтгэл төлөлтийн тэмдэглэл хийж, баталгаажуулах
  • Баталгаажсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүлээлгэн өгөх
4. Даатгуулагчид үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үйлчилгээ

     А. Эмнэлэгт хэвтэх болон өдрийн эмчилгээнд эмчлүүлэх үед
  • Эмнэлэгт хэвтэх үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх.
  • Төрөөс шимтгэлийг хариуцах иргэдээс бусад даатгуулагч хамтарсан төлбөрийг өөрөө төлөх
  • Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт  болон зардлын нэхэмжлэлийг хүлээн авах
  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх
  • Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт  болон зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах
  • Даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг оношлогоо эмчилгээний стандарт болон эмнэл зүйн удирдамжийн дагуу эмнэлгийн байгууллага дээр очиж хяналт тавих
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээний  зардлын төлбөрийг эмнэлгийн байгууллагад олгох
  • Даатгуулагчаас  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах
      Б.Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед
  • Амбулаторын тусламж үйлчилгээ авах үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх
  • Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулатороор үзүүлсэн тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх
  • Даатгуулагчид амбулатороор үзүүлсэн тусламж үйлчилгээний жагсаалт, зардлын нэхэмжлэлийг хүлээн авах
  • Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээний жагсаалт ,зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах
  • Даатгуулагчид ЭМД-ын сангаас эмчилгээний  зардлыг эмнэлгийн байгууллагад олгох
  • Даатгуулагчаас  эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах
В.Рашаан сувилалд  эмчлүүлэх үед
  • Сувиллууулсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, сувиллын зардлын нэхэмжлэлийг хүлээн авах
  • Аймаг,  дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлийн  эмчээс олгосон “ Рашаан сувилалд илгээх карт”-ыг асуумжийн дагуу бөглөгдөж, баталгаажсан эсэхийг хянах
  • Сувилүүлагчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний баталгаажилтыг хянах
  • Рашаан сувилалд эмчилгээ сувилгаа үзүүлэх журамд заасан өвчний жагсаалтын дагуу хянан шалгах
  • Сувиллууулсан даатгуулагчийн  /тусламж үйлчилгээний зардлын төлбөр/ эмчилгээний зардлыг тухайн рашаан сувилалд шилжүүлэх
  • Сувилүүлсан даатгуулагчаас  рашаан сувиллын тусламж  үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах
6. Хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ
  • Өрх , сум багийн эмчийн бичсэн эмийн жороор үйлчлэх 
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийг  тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас олгох
  • Зайлшгүй шаардлагатай 107 нэр төрлийн  эмийн үнийн тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх
  • Тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас эмийн жор, даатгуулагчийн нэрсийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн зардлын нэхэмжлэлийн хамт хүлээн авах
  • ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмээр үйлчлэх журамд эмийн жор нийцсэн эсэхийг хянан шалгах 
  • Эмийн үнийг хөнгөлсөн нийт зардлыг тухайн эмийн санд шилжүүлэх
  • Эмийн зохистой хэрэглээ болон эмийн даслаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэх