Эрүүл мэндийн даатгалын талаар



Даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлбэл өөрөө ямар төлбөр төлбөр төлөх вэ?

Та аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлбэл эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжуулэх тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл 15 хувийг тус тус өөрөө хариуцан төрөл үүрэгтэй.
Харин таны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлж байгаа бол та ямар нэгэн төлбөр төрөлгүй, өөрөөр хэлбэл зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас БҮРЭН хариуцна.

Эрүүл мэндийн даатгалтай иргэн хувийн эмнэлэгэмийн сангаар үйлчлуулж болох уу?

Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу даатгалын байгууллагаас даатгуулагчдын эмчилгээний зардлыг олгодог. Мөн даатгуулагч та өрх, сум, багийн эмчийн жороор эмийн сангаас эм худалдан авбал хөнгөлөлт эдлэх боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл тасралтгүй төлж байгаа боловч эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргуулаагүй бол

Дараалсан 3 жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлсөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ аваагүй иргэнд нэг удаагийн эрүүл мэндийн БҮРЭН үзлэг хийлгэх эрх олгож, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас БҮРЭН хариуцна
Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хаяж үрэгдуулбэл ?
Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдодд 10 хоногийн дотор орон нутгийн хэвлэлд зарлуулж, хүчингүй болгосны дараа харъяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж, 3000 төгрөг төлж шинээр гэрчилгээ авна. Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг бусдад дамжуулж болохгүй.