Saturday, September 18, 2010

Мөнгөний менежмент сайжруулах аргууд

  1. Хүүхдүүдэдээ багаас нь мөнгөтэй хэрхэн харилцах  талаар зааж сургаж байх хэрэгтэй. Хүүхэд өөрийн гэсэн зарцуулах их мөнгөгүй ч гэсэн мөнгөтэй холбоотой тоглоомуудаар тоглуул.  Хүүхдүүдэдээ их биш, өөрөө зарцуулах мөнгийг өгч байх нь чухал ач холбогдолтой.
  2. Өөрийн хувийн төсвийн хяналтыг бий болго. Хэдий хэмжээний мөнгө олж, хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулж байгаа нарийвчлан цаасан дээр буулгаж бич. Хэдийгээр ойролцоо тоо таны толгойд байгаа боловч цаасан дээр буулгасан тооноос дараагийн алхмаа та олж харах болно.
  3. Өөрийн санхүүгийн зорилгыг дэвшүүлэн тавь. Хүн бүхэн мөнгө хадгалах нь зөв зүйтэй зүйл гэдгийг сайн мэддэг. Гэхдээ хадгалсан мөнгөө хэзээ юунд зарцуулан хэрхэн эргээд өсгөн хадгаламжиндаа хийх талаар төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
    Хамгийн чухал нь тухайн санхүүгийн зорилго нь эхлээд хадгалах, хөрөнгө оруулах дараа нь зарцуулах гэсэн дараалалтай байна.
  4. Бидний мөнгийг төлөвлөхдөө алддаг нэг зүйл бол зээл, хүү, хувьцаа зэргийн талаар мэдлэггүйгээр мөнгөө энд тэнд байршуулдаг явдал юм. Хэрэв та кредит карт авах гэж байгаа бол түүнийхээ талаар уншиж судлаарай, хувьцаа худалдан авах гэж байгаа бол зөвхөн найзынхаа зөвлөсөн зөвлөгөөн дээр бус өөрөө уншиж судалсны үндсэн дээр шийдвэрээ гаргавал мэдлэгийн хүрээ тань ихэсж, эрсдэлээс бас сэргийлэх боломжтой болно.

No comments:

Post a Comment