1. ЭМД-ын тухай хууль тогтоомжийг сурталчлах, даатгуулагчийг шаардлагатай мэдээллээр хангах үйлчилгээ
- Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үзэл баримтлал, үндсэн зарчим, ач холбогдол
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөлт
- Даатгуулагч, даатгагчийн харилцаа
- Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ, түүний төрөл
- Эмчилгээний дээд хязгаар
- Эмнэлгийн байгууллага, эмийн сан, даатгалын байгууллагын хоорондох эмчилгээний төлбөрийн харилцаа, төлбөрийн хэмжээ, хамтарсан төлбөр
- Урамшуулал ба хариуцлагын тогтолцоо
2. Эрүүл мэндийн даатгалд хамруулах үйлчилгээ
- Даатгалд хамрагдаж байгаа иргэдийг хүлээн авч, даатгуулагчийн төрлийг тогтоох
- Даатгуулагчийн төрлийн дагуу төлбөл зохих шимтгэлийг ногдуулах
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нээх
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлөлтийн болон өөр газар шилжих тохиолдолд шилжих хөдөлгөөний тэмдэглэл хөтлөх
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг баталгаажуулах
- Баталгаажсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүлээлгэн өгөх
3. Хаяж үрэгдүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг нөхөн олгох үйлчилгээ
- Хаяж үрэгдүүлсэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг иргэн төв, орон нутгийн сонинд зарлуулж, хүчингүй болгох
- Сонинд зарлуулж хүчингүй болгосон баримтыг харъяа нийгмийн даатгалын байгууллагад авчрах
- Баримтыг үндэслэн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүчингүй болсонд тооцох
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хаяж үрэгдүүлсэний төлбөрийг ногдуулах
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шинээр олгох
- Шинээр олгосон гэрчилгээнд шимтгэл төлөлтийн тэмдэглэл хийж, баталгаажуулах
- Баталгаажсан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг хүлээлгэн өгөх
4. Даатгуулагчид үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх үйлчилгээ
А. Эмнэлэгт хэвтэх болон өдрийн эмчилгээнд эмчлүүлэх үед
- Эмнэлэгт хэвтэх үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх.
- Төрөөс шимтгэлийг хариуцах иргэдээс бусад даатгуулагч хамтарсан төлбөрийг өөрөө төлөх
- Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг хүлээн авах
- Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх
- Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн өвчний түүх, хэвтүүлэн эмчилсэн тусламж үйлчилгээний жагсаалт болон зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах
- Даатгуулагчид үзүүлж буй тусламж үйлчилгээний чанарыг оношлогоо эмчилгээний стандарт болон эмнэл зүйн удирдамжийн дагуу эмнэлгийн байгууллага дээр очиж хяналт тавих
- Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчийн эмчилгээ үйлчилгээний зардлын төлбөрийг эмнэлгийн байгууллагад олгох
- Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах
Б.Амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх үед
- Амбулаторын тусламж үйлчилгээ авах үед эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд шимтгэл төлж, баталгаажсан байх
- Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбулатороор үзүүлсэн тохиолдолд харьяалал харгалзахгүй хүлээн авч үйлчлэх
- Даатгуулагчид амбулатороор үзүүлсэн тусламж үйлчилгээний жагсаалт, зардлын нэхэмжлэлийг хүлээн авах
- Эмнэлгээс ирүүлсэн даатгуулагчийн тусламж үйлчилгээний жагсаалт ,зардлын нэхэмжлэлийг нэг бүрчлэн хянан шалгах
- Даатгуулагчид ЭМД-ын сангаас эмчилгээний зардлыг эмнэлгийн байгууллагад олгох
- Даатгуулагчаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах
В.Рашаан сувилалд эмчлүүлэх үед
- Сувиллууулсан даатгуулагчийн нэрсийн жагсаалт, сувиллын зардлын нэхэмжлэлийг хүлээн авах
- Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдлийн эмчээс олгосон “ Рашаан сувилалд илгээх карт”-ыг асуумжийн дагуу бөглөгдөж, баталгаажсан эсэхийг хянах
- Сувилүүлагчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний баталгаажилтыг хянах
- Рашаан сувилалд эмчилгээ сувилгаа үзүүлэх журамд заасан өвчний жагсаалтын дагуу хянан шалгах
- Сувиллууулсан даатгуулагчийн /тусламж үйлчилгээний зардлын төлбөр/ эмчилгээний зардлыг тухайн рашаан сувилалд шилжүүлэх
- Сувилүүлсан даатгуулагчаас рашаан сувиллын тусламж үйлчилгээний талаарх гомдол, саналыг хүлээж авч барагдуулах
6. Хөнгөлөлттэй үнээр эм олгох үйлчилгээ
- Өрх , сум багийн эмчийн бичсэн эмийн жороор үйлчлэх
- Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийг тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас олгох
- Зайлшгүй шаардлагатай 107 нэр төрлийн эмийн үнийн тодорхой хувиар хөнгөлөлт үзүүлэх
- Тусгай зөвшөөрөл бүхий даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас эмийн жор, даатгуулагчийн нэрсийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлт үзүүлсэн зардлын нэхэмжлэлийн хамт хүлээн авах
- ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмээр үйлчлэх журамд эмийн жор нийцсэн эсэхийг хянан шалгах
- Эмийн үнийг хөнгөлсөн нийт зардлыг тухайн эмийн санд шилжүүлэх
- Эмийн зохистой хэрэглээ болон эмийн даслаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэх